Н.Удаанжаргал Латин Америкт бүгж байгааг "Шувуу" ажиллагааныхан тогтоолоо

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал  асан Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй. Засгийн газраас "Тавантолгой төмөр зам" компанид БЭТ томилж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан.

Улмаар хууль хяналтынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн . АТГ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд "Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалтан гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой" гэсэн тайлбарыг өгсөн байдаг.  Дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 28-нд "...Н.Удаанжаргалыг яллагдагчаар татсан. Эх оронд нь буцаан авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа" гэсэн.

Мөн түүнийг 2023 оны гуравдугаар сарын 7-нд албан ёсоор "шувуу" хэмээн зарлаж, эрэн сурвалжилж байгааг зарласан.

.

Эх сурвалжуудын мэдээллээр түүнийг эх оронд нь шилжүүлэн авчрахаар хоёр улсын холбогдох байгууллагууд яриа, хэлэлцээр хийж эхлээд байгаа юм байна. Энэ нь үр дүнтэй болбол Н.Удаанжаргал тун удахгүй хоёр дахь "шувуу" болж ирнэ гэсэн үг.

.

Н.Удаанжаргалын тухайд ч дансыг битүүмжилснээр түүн рүү мөнгө гуйвуулах явцад нь "алдаа" гарч, хууль хяналтынхан байршлыг тогтоож чадсан байгаа юм. Цаашлаад Америкт оччихоод ирэхгүй байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, түүн рүү гэр бүлийнх нь компани, "........." санхүүгийн байгууллага зэрэг 4-5 эх сурвалжаас мөнгө гуйвуулдаг бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.