ШҮҮХ: Д.Мөнх-Эрдэнэ 112 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 82 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгоно

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн гэм бурууг шүүх хурал Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар “Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байхдаа Хөх Хотод суугаа Ерөнхий консулын амьдрах 76м хэмжээтэй гурван өрөө орон сууцаар хангагдсан. Гэсэн хэдий ч тус хотын “Сайхан дүүрэг” олон улсын хорооллын 10-р байрны 2-р орц 32 тоотод байрлах 200 метр талбай бүхий 3 өрөө орон сууцыг БНХАУ-ын иргэн н.Батаас түрээсэлж, гэрээ байгуулсан. Улмаар түрээсийн төлбөрт 247 мянган юань буюу 93 сая 138 мянга 240 төгрөгийг төсвийн хөрөнгөөс н.Батад олгосон.

Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл 2018 оны зургаадугаар сарын 28-н өдөр, Старекс маркийн тээврийн хэрэгсэл 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдөр тус тус БНХАУ-ын хэмжээнд зохион байгуулагдсан тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байсан. Гэвч энэ ажлыг гүйцэтгүүлэх нэрийдлээр 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн Б02 дугаар тушаалаар БНХАУ-ын иргэнийг ажиллуулж, 3000 юань буюу 1,081,830 төгрөгийг олгосон.

2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дэд Консул н.Батзоригт 6680 юань буюу 2,449,586 төгрөгийг олгож, 1,711,236 төгрөг олгохоос 738,346 төгрөг илүү олгож, А.Бямбаад 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр 3724 юань буюу 1,348,054 төгрөг олгож, 1,048,002 төгрөг олгох байхад 300,047 төгрөг илүү олгосон.

Д.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгоно” хэмээв. 

Тухайн гэм буруугийн шийдвэрийг танилцуулсны дараа шүүх хурал эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж эхлэв. 

8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.