СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Твиттер"-ийн цэнхэр шувууг нохойгоор сольсноос хойш "Dogecoin"-ы үнэ 35 хувиар өсөөд байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

"Твиттер" олон нийтийн сүлжээний вэбсайтын лого бид бүгдийн сайн мэдэх цэнхэр шувуунаас "Dogecoin"-ы нүүр царай болох шиба инү нохойн зургаар солигдсоноос хойш тус криптовалютын үнэ 35 хувиар өсөж, нэг токен нь 0.09 ам.долларт хүрээд байна.

Харин "Твиттер"-ийн Гүйцэтгэх захирал Элон Маск энэхүү өөрчлөлтийг өмнө нь өгсөн амлалтынхаа дагуу хийж гүйцэтгэсэн гэх утгатай жиргээг нийтлээд байгаа билээ.

Анх хошигнол маягаар эхэлсэн "Dogecoin" криптовалютыг ноён Маск хүчтэй дэмжсээр ирсэн бөгөөд төлбөр тооцооны чадвараараа биткойныг давж магадгүй гэж хэлж байсан удаатай. юм. Түүний өмгөөлөгчид энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгох хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд гаргасан.

Тэгвэл Элон Маск "Твиттер" платформ дээр "Dogecoin"-оор төлбөр тооцоо хийдэг болгохоор зэхэж буй гэх цуу яриаг энэ удаагийн үйлдэл нь улам өдөөгөөд байна.

Эх сурвалж: Yahoo! News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.