Д.Мөнх-Эрдэнэ хохирол гэх 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, батлан даалтад гарах хүсэлт гаргав
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал болж байна. Шүүх хурал түр завсарлаад байна. Учир нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчөөр хангаж өгөхийг шүүх хуралдаан даргалагчаас хүссэн юм.
Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна.
Шүүх хурлын өмнө иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Надад үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч өөр албан тушаалд томилогдсон тул дахин өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргаж байна. Цагдан хоригдож байгаа учраас хэргийн материалтай танилцах боломжгүй байна. Иймд хэргийн материалтай танилцах боломжоор ханган, өмгөөлөгчөөр хангаж өгнө үү. Миний амьдралыг шийдэх гэж байна. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгөх санал"-аа илэрхийлэв.
Харин прокурорын зүгээс "Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь шүүх хурал бүрд энэ асуудлыг ярьдаг. Тиймээс шүүх хурлыг энэ ирцээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн юм.
Түүний өмгөөлөгч Д.Баттогтохын зүгээс Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргасан юм.
Эдгээр саналуудыг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.