СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Гантигийн цагдан хорих хугацааг сунгахаас татгалзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн Б.Гантигт холбогдох хэргийн шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танилцуулав.

Тодруулбал, Нийслэлийн прокуророос Б.Гантигийг “бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Прокуророос яллагдагч Б.Гантигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Б.Гантигийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.