Н.Наранбаатар гишүүний 16 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, Т.Аюурсайханыг 11 хүнтэй уулзахыг хоригложээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцсэн. Тус саналыг оруулж ирсэн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодруулсан билээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг хэчнээн хүнтэй уулзахыг хориглосон болон гэрчээр асуугдсан хүний мэдээллийг лавлалаа. 

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: 

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд нэг хүн яллагдагчаар татагдаж, 119 хүн гэрчээр асуугдсан бөгөөд 11 хүнтэй уулзахыг хориглосон.

  • Д.Бат-Эрдэнэ гишүүн дээр 61 хүн гэрчээр асуугдаж, 11 хүн яллагдагчаар татагдсан.
  • Н.Наранбаатар гишүүн дээр 60 хүн гэрчээр асуугдаж, 16 үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдэж, гурван хүн яллагдагчаар татагдсан байна хэмээв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.