"Монгол бадарчин" Амай: Надтай ямар нэг зүйл тохиолдвол нэг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина

"Монгол бадарчин" Амай хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн Тэгвэл Амай өөрийн цахим хуудастаа бичлэг хийн оруулжээ. Тэрбээр өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 17 цаг өнгөрч байгаа гэнэ. Мөн түүнд улс төрийн зорилгоор хэрэг тохож байгаа бөгөөд цагдаагийн албан хаагчид дарамталсан. Тус асуудлыг ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар анхааралдаа авахыг хүсжээ. Мөн хар тамхи хэрэглэсэн асуудалдаа тайлбар хийж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн ургамал хэрэглэсэн гэлээ.

"Монгол бадарчин" Амай:
-Өнгөрсөн шөнөөс эхэлж өлсгөлөн зарлаж эхэлсэн. Учир нь өнгөрсөн баасан гарагт миний бие номынхоо ажлаа хийгээд гэртээ байсан. Гурван цагийн үед цагдаагийн албан хаагчид манай гэрт ирээд намайг авч явсан. Тэд намайг хар тамхи хэрэглэж байна гэдэг дуудлагын дагуу ирлээ гэж хэлсэн. Энэ нь гэртээ намайг байхад болсон үйл явдал гэхээр олон сараар хууль хүчний байгууллага хянаж байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хоёр давхарт очсон. Шээсний шинжилгээг гэрчтэй, өмгөөлөгчтэйгөө байхдаа өгнө гэхэд тус цагдаагийн газрын ажилчид дарамталж эхэлсэн. Олон цагдаа нар дарамталсан. Хүчээр гарын үсэг зуруулах гэж оролдсон. Миний шинжилгээгээр Lst бодис илэрсэн. Гэхдээ үүнийг дараа нь өөрчилсөн. Ингээд 28 цаг намайг саатуулсан. Унтахгүй байсан болохоор сүүлдээ галзуурдаг юм билээ.

Миний мэдэрсэн сэтгэл санааны дарамт арилахгүй байна. Энэ асуудалд салбарын сайд нь анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Иргэдийн эрхэнд ноцтой халдсан асуудалд дотоод хяналт шалгалт явуулаасай.

Дараагийн асуудал нь би УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна. Намайг хэрэглэсэн гэж яллах гээд байгаа тэр зүйл нь манай уламжлалт ардын эм. Манай улсад гадны хортой тамхийг зарж борлуулдаг. Гэтэл ардын уламжлалт тамхийг хориглодог байх жишээтэй. Энэ ардын эм нь олон төрлийн өвчнийг эдгээдэг. Үүнийг эмийг компаниуд зөвшөөрдөггүй, борлуулалтад нөлөөлнө гэж үздэг бол тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаар нь спиртийн компаниуд ч бас зөвшөөрдөггүй. Тус ургамлыг НҮБ, ДЭМБ-аас 200 гаруй өвчинд сайн, хавдрын өвчнийг эдгээдэг гэж 2021 онд тунхагласан. Олон улсад 4-р зэргээс 1-р зэрэгт шилжсэн. Манай улс тавьсан хоригоо өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Амь насаараа дэнчин давьж байгаа учраас энэ асуудлыг судлаач хүний хувьд тайлбарлахыг хүсэж байна гэжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.