СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем”-ийн захирлын хэргийг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгажээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлээд буй гэнэ.

Бидний авсан мэдээллээр тэрбээр Говь-Алтай аймгийн Алтай сумд ашиглаж байсан нарны цахилгаан үүсгүүрийн 600 гаруй тэжээл буюу зай хураагуурыг дур мэдэн худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа ашигласан байж болзошгүй гэх хэрэгт анх шалгуулсан юм байна.

Т.Ганзориг зөвхөн уг хэргээр тогтохгүй Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Болдгянт” ХХК-д нууцаар эрчим хүч худалдан борлуулсныхаа хариуд багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт холбогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, 22.4-ийн хахууль авсан гэх үндэслэлээр, хахууль өгсөн аж ахуйн нэгжийнхнийг нь яллагдагчаар татсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.