?LIVE: Н.Наранбаатар: АТГ-аас миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн нь ямар ч үндэслэлгүй
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хулгайд шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан дотор таван УИХ-ын гишүүн байгаагийн нэг нь Н.Наранбаатар юм. АТГ-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барина гэсэн. Өөрийн гэм буруутай эсэх дээр ямар тайлбар хэлэхийг сэтгүүлчид танадлаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-АТГ-т нэг удаа очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Дараа нь зарим материалыг аваачиж өгсөн. Мөрдөн байцаах ажиллагаанд саад хийж болохгүй гэсэн гарын үсэг зурсан учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. АТГ-аас миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн нь ямар ч үндэслэлгүй гэдгийг л хэлмээр байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.