У.Энх-Учрал, У.Мөнх-Учрал нар Япон Улсыг зорилоо
“Монголын жүдо академи"-ийн тамирчин ихэр ах, дүүс У.Энх-Учрал, У.Мөнх-Учрал нар Япон Улсыг зорилоо. Залуу тамирчид тус улсын Фүкүока хотын дунд сургуульд суралцахас гадна жүдо бөхийн клубт хичээллэж бэлтгэл сургуулилалтаа хийх юм байна. Энх-Учрал, У.Мөнх-Учрал нар анх 2018 онд "Монголын жүдо академи"-д элсэн оржээ. Тэд өсвөр үеийн улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж ирээдүйтэй авьяаслаг тамирчид болохоо батлан харуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.