СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дархан-Уул аймгийн цагдаагийн албан тушаалтан бусдыг зодсон хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутагт эрүүгийн нэг хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- гэх;
-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “А” нь байгууллагын багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлэн хувьдаа авдаг байсан гэх;
- гэх;
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан “Э” нь тус газрын ерөнхий нягтлан бодогч “Ц”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
-Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга “А”, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга “Ц” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, төсвийн өмчийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг бусдад худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
-“Б” нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах аргаар иргэдээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- гэх үйлдэлтэй хэрэгт орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран оролцсон, хээл хахууль өгсөн, авсан гэх;
-“Г” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт гаргажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.