СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийг яллагдагч нартай уулзахыг хориглов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадоржид “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 1-ний өдөр хүлээн авчээ. 

Тус өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Д.Дагвадоржид холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг нэр бүхий бусад яллагдагч нартай уулзахыг хориглож шийдвэрлэсэн байна. 

. Зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар экспортод гаргаж нууцаар хууль бусаар нүүрс хулгайлж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 
Мөн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой Транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежерээр ажиллаж байсан П.Мөнхчулуун, ерөнхий ня-бо-гоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван, ашиглалтын инженерээр ажиллаж байсан З.Эрдэнэбаяр нарт хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй байх зорилгоор хэргийн бусад яллагдагч нар болон бусад оролцогч нартай уулзахыг хориглосон байна. Мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг хянан хэлэлцээд дараах арга хэмжээг авчээ. 

-Яллагдагч Д.Эрдэнэбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох,
-Яллагдагч Ө.Мөнхтайваныг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох,
-Яллагдагч П.Мөнхчулууныг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох,
-Яллагдагч З.Эрдэнэбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Харин яллагдагч Б.Түвшинбаярт “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авлаа.
Яллагдагч Д.Эрдэнэбаяр, Ө.Мөнхтайван, П.Мөнхчулуун, З.Эрдэнэбаяр нарыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.