СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 11 хуульчийг шүүгчээр томилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр зарлиг гарган дараах нэр бүхий 11 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилжээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 34 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлэх материалыг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн байна. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо тухайн орон тоонд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид 2023 оны 02 сарын 02-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дээрх 11 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.