Өчигдрийн байдлаар 8500 гаруй хүн музей үзжээ

Соёлын яамнаас зохион байгуулж буй музейн өдрүүд болон Монгол ардын намын ой "Эх орончдын өдөр” -ийг тохиолдуулан Монгол орон даяарх бүх музейг өчигдрөөс эхлэн тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болсон. 

Тухайлбал, Чингис хаан музейн захиргаанаас “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн үзэсгэлэн, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах зэрэг хөтөлбөрийг үзэгчдэд толилуулж байгаа аж. 

Музейн нээлттэй өдөрдлөгийн эхний өдөр буюу өчигдрийн байдлаар 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншилтайгаа танилцжээ. Зөвхөн Чингис хаан үндэсний музейгээр өчигдөр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байсан байна.

Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

viber image 2023 03 01 19 03 57 510

viber image 2023 03 01 19 03 56 480

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.