Өнөөдөр манай таван жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн Варшавын нээлттэй тэмцээн өнөөдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэлнэ.
Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн Варшавын нээлттэй тэмцээнд 43 орны 429 жүдоч хүч үзэх ба манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр хүч үзнэ. Мөн түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй Б.Алтанцэцэг мөн зодоглохоор мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:
Энэ жинд манай хоёр жүдоч барилдах ба В хэсэгт Д.Эрдэнэдалай /21 нас/ эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Украины бөхтэй учраа таарсан бол D хэсэгт өнгөрсөн оны Ази тивийн залуучуудын аваргын хүрэл медальт Н.Мэндсайхан /19 нас/ мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Швейцар, Нидерландын бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
Залуу мастер Б.Уранзаяа /18 нас/ эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны /Польш/ бөхтэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
Энэ жинд Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй Б.Алтанцэцэг А хэсгийн эхний тойрогт Латвийн бөхтэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд:
Энэ жинд мөн манай залуу мастер Ц.Энх-Оргил /18 нас/ хүч үзэх ба эхний тойрогт Сербийн бөхтэй учраа таарсан байна.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Хоёрдугаар сарын 25 /Бямба гараг/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -60, -66, -73, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг жингүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаан. Залгуулаад шууд медалийн төлөөх барилдаан.
Хоёрдугаар сарын 26 /Ням гараг/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -70, -78, +78 кг жингүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаан. Залгуулаад шууд медалийн төлөөх барилдаан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.