Варшавын нээлттэй тэмцээнд манай таван жүдоч зодоглоно

Жүдо бөхийн Варшавын нээлттэй тэмцээн энэ амралтын өдрүүдэд /2 сарын 25-26/ Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдана. 

Энэ удаагийн Варшавын нээлттэй тэмцээнд 44 орны 462 жүдоч хүч үзэхээр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй хоёр буюу таван залуу тамирчин хүч үзнэ. Мөн түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй Б.Алтанцэцэг мөн зодоглохоор мэдүүлгээ өгчээ. 

Монголын баг, бүрэлдэхүүн

Манай жүдочдоос хамгийн сүүлд буюу 2020 оны Варшавын нээлттэй тэмцээнд Э.Гандиймаа эмэгтэйчүүдийн +78кг жинд мөнгө, О.Цэцэнцэнгэл, Б.Сүхбат нар хүрэл медаль хүртсэн байдаг. 

Варшавын нээлттэй тэмцээн нь насанд хүрэгчд чансаа олгох тэмцээн хэдий ч 15-аас дээш насны тамирчин зодоглож болдгоороо онцлогтой. 

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Хоёрдугаар сарын 25 /Бямба гараг/

16:00 цагт эрэгтэйчүүдийн -60, -66, -73, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг жингүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаан. Залгуулаад шууд медалийн төлөөх барилдаан. 

Хоёрдугаар сарын 26 /Ням гараг/

16:00 цагт эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -70, -78, +78 кг жингүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаан. Залгуулаад шууд медалийн төлөөх барилдаан. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.