Өрсөлдөгчөө хазсан мисс жүдоч

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний үеэр Казахстаны "жүдочин мисс" өрсөлдөгчөө хазсан талаар нийгмийн сүлжээнд сүүлийн өдрүүдэд шуугиж байна. 

Fiba 01 01 01 01 01 01 01 01 01 01 01

Казахстан жүдо бөхийн тамирчин Айгерим Абилкадирова өөрийн үзэсгэлэнт зургаараа нийгмийн сүлжээнд хэдийнээ олны танил болсон нэгэн. Тэрээр 2010 оноос жүдо бөхийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө 27 настай жүдоч юм. 21 хүртэлх насны Ази тивийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь олон улсын тэмцээнд түүний гаргасан хамгийн том амжилт нь юм. Зөвхөн жүдо барилдахаас гадна Европын сайхан бүсгүйн тэмцээнд хүртэл өрсөлдөж байсан түүхтэй. 

1653914449 Miss Europe Continental 2022 Global Final 021

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Парисын их дуулга тэмцээнд анх удаа зодоглохдоо түүний гаргасан үйлдэл жүдо бөх сонирхогчдыг хоёр талцуулаад байгаа юм. Тэрээр эхний тойрогт Бельгийн тамирчинтай барилдах үеэрээ өчих мэхэнд орж бууж өгсөн ч шүүгч барилдааныг зогсоолгүй удсан нь арга буюу өрсөлдөгчийн хөлөөс хазахад хүргэсэн хэмээн тайлбарласан байдаг. Барилдааны бичлэгийг харвал үнэхээр тийм үйл явдал болсон бөгөөд өрсөлдөгчийнхөө хөлөөс хазсан үйлдлийг нь буруутгах нэг хэсэг байхад барилдааныг дариу зогсоогоогүй шүүгчийг буруутгах хэсэг ч байгаа юм. Барилдааны бичлэгийг үзэн үзэгч та өөрийн дүгнэлтээ хийх биз ээ. 

Aigerim Abilkadirova Judo Black Belt Grappling Black Belt Jiu Jitsu azakhstan Martial Arts Females 2021 350

Aigerim Abilkadirova Judo Black Belt Grappling Black Belt Jiu Jitsu azakhstan Martial Arts Females 2021 299 1 e1621785843295

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.