Монголын аврах багийнхан нурангинаас гурван хүнийг эсэн мэнд гаргажээ

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очжээ.

Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Анкарагийн цагаар:  

20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,

21:20 цагт нэг эмэгтэй

22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргжээ.

328733994 1122718475056228 5296475972907935839 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.