СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт хилийн хориг тавив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүлээлгэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.240

Маш ихээр гударч ард иргэдийг шулсан мөнгнөөсөө шүүхэд асар ихийг өгч ийм шийдвэр гаргууллаа гэж хардаж байна шүүх ч ёстой МИА болж дээ хэндээ итгэнэ ээ одоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.