Парис их дуулгад манай 21 жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн энэ оны их дуулга ангиллын тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт Парисын их дуулга тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр 541 хоногийн дараа мөн хотод зохион байгуулагдах Парис-2024 зуны спортын наадмын өмнөх томоохон сорил болж буй энэхүү тэмцээнд 85 орны 534 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Дэлхийн шилдгүүд хуран цугладаг уламжлалын дагуу энэ удаад есөн жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид оролцох нэрээ өгсөн байна.
Манай улсын тухайд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй 21 харьцангуй залуу тамирчдаас бүрдсэн багийг илгээж байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Хоёрдугаар сарын 3-ны өдөр /Баасан/
21:00 цагт: Сугалаа
Хоёрдугаар сарын 4-ний өдөр /Бямба/
15:00 цагт: эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг, эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг жингүүдийн хэсгийн барилдаан.
00:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Хоёрдугаар сарын 5-ны өдөр /Ням/
15:00 цагт: эмэгтэй -70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэй -81 кг, -90кг, -100кг, +100кг жингүүдийн хэсгийн барилдаан.
00:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.