?LIVE: Т.Доржханд: "Тогтолцоо болохгүй байна" гэхээр "Үндсэн хуулийг бүрмөсөн өөрчилье" гэсэн өвөө нар гараад ирлээ
УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдодоо сар шинийн бэлэг тарааж байгаа энэ үед ХҮН намаас “Хамтдаа өөрчилье” аяныг зарлаж байгаагаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын өгүүлж буйгаар "Бид бэлэг тараах бус, мэдээлэл түгээнэ. Тогтолцоог өөрчлөх цаг нь болжээ" гэв.
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:
-Монголын улс төрийн тогтолцоо буруу байна гэдэг дээр бүгд санал нэгддэг. Тогтолцоо буруу байна гээд ярьтал цоо шинэ Үндсэн хуультай болъё гээд өвөө нар, ах нар гараад ирэх юм.
Гэтэл залуучууд бид авлига, хулгайчгүй болъё, бодит орлоготой болъё, монгол хүн боломжийн амьдардаг улстай болох хүсэл эрмэлзэлтэй байгаа шүү дээ. Мэдээллийн асар их зөрүү гараад байна. Мэдээллээ нэгтгэе. Мэдээллийн зөрүүнээс тогтолцоо буруу тийшээгээ явах гээд байна.
УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдодоо сар шинийн бэлэг тарааж байгаа бол бид мэдээлэл түгээе гэж шийдлээ. Иймд "Хамтдаа өөрчилье" аяныг зохион байгуулж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.