СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банканд хохирол учруулсан хэрэгт охин компанийнх нь захирлыг шалгаж дуусав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн оны есдүгээр сард саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл эл хэргийн нэг холбогдогч, Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болормаад холбогдох үйлдлийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор “Ди би эм ассет менежмент ҮЦК”-ийн захирлынх багтсан юм.

2019 онд дээрх төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 15 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. “Дархан арьс ширний цогцолбор парк” төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит ХХК байгуулсан бөгөөд эл төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Д.Энхбаярыг томилсон. Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 15 тэрбумын хөрөнгө оруулалт “Дархан арьс ширний цогцолбор”-ын төсөлдөө авсан билээ.

Уг зээлийг гаргахад “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, Хөгжлийн банкандаа хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.