СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-31

Сар шинийн баяраар эх оронч худалдан авалт хийхийг УИХ-ын дарга уриаллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Тун удахгүй Монгол түмний уламжлалт баяр цагаан сар болно. Сар шинийн баяраар Монголчууд жилд 1,3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг аж. Тэгвэл 940 мянган айл өрх үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр 1 их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх боломжтой гэсэн судалгаа гарчээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар цагаан сарын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжиж, бэлэг болгоцгооё гэдэг уриалгыг дэвшүүлж, 12 дахь өдрөө үргэлжилж байгаа “Амар байна уу-2023” үзэсгэлэн, яармагт оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга, "Үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн, хөдөлмөрийг нийт Монголчууд дэмжиж, эх оронч худалдан авалт хийгээрэй гэдэг уриалгыг дэвшүүлж энд ирлээ. Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, цагаан сарын ширээгээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээрээ чимж, гарын бэлгээ ч мөн сонгохыг нийт иргэддээ уриалж байна” гэлээ.

Тэрбээр, цагаан сарын үеэр Монголчууд 1 наяд орчим төгрөгөөр гадны ажил, хөдөлмөр бизнесийг дэмжиж, тэр хэрээр мөнгөн урсгалыг гадагшаа гаргаж байна. Тэр хэмжээгээр валютын ханш өсөж, төгрөгийн ханш буурч, бараа бүтээгдэхүүний үнэ буурах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тийм ч учраас дэлхийн бусад бүх улс орон өөрийн эх орны хөрс шороонд ургасан, өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүн хэрэглэе гэдэг уриалга дэвшүүлдгийн нэгэн адил Монголчууд бид ч эдийн засгаа дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.

Нийслэлийн засаг даргын санаачилгаар НЗДТГ, “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран зохион байгуулж “Амар байна уу-2023” үзэсгэлэн, яармагт 1000 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож 40 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар үйлчилж байгаа гэв. 

Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
122.201.23.75

Zavaan bayaraa bolih heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.