Өнөөдөр О.Цэцэнцэнгэл тэргүүтэй манай таван бөх зодоглоно

Сурталчилгаа
Өнөөдөр О.Цэцэнцэнгэл тэргүүтэй манай таван бөх зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны анхны тэмцээнээ Португал улсын Алмада хотод Португалийн гран при тэмцээнээр эхлүүлж байна. 

Оны эхний гран при тэмцээнд 81 орны 544 жүдоч хүч үзэж байгаа ба манай улсаас дан шинэ, залуу 17 тамирчин оролцож байна. Тодруулбал: 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга О.Оюунчимэг (-57кг жинд), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ (-52кг жинд), Б.Ням-Эрдэнэ (-70кг жинд), 2023 оны насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медальт Д.Есүй (-63 кг жинд), 2023 оны Монгол улсын аварга О.Хүслэн (-78кг жинд) болон Мон-Алтиус Цагаанбаатар академийн Б.Уранзаяа (-52кг жинд), Н.Мэндсайхан (-60кг жинд) тамирчдаас бүрдсэн шинэ, залуу баг оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй манай багийн тамирчдын дундаж нас 18 нас байна. 

Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар манай тамирчдаас хараахан медаль хүртээгүй байгаа ба өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдана. Өнөөдөр манай улсаас Парис, Абу Дабыгийн их дуулгуудын аварга О.Цэцэнцэнгэл тэргүүтэй дараах таван бөх зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -100кг жинд: 

Ташкентын их дуулгын хүрэл медальт ОУХМ Б.Гончигсүрэн тус жингийн В хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Б.Гончигсүрэнгийн оноолт (-100кг)

Эрэгтэйчүүдийн +100кг жинд:

О.Цэцэнцэнгэл С хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Ямайкийн бөхтэй учраа таарсан байна. 

О.Цэцэнцэнгэлийн оноолт (+100кг)

Эмэгтэйчүүдийн -78кг жинд:

Өнгөрөгч оны Улаанбаатарын их дуулгын хүрэл медальт, энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга О.Хүслэн D хэсгийн эхний тойрогт Хорватын бөхтэй оноолт таарсан бол А хэсэгт Б.Эрдэнэт-Од эхний тойрогт Словенийн бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жинд:

Д.Номинзул эхний тойрогт Украины бөхтэй учраа таарсан ба хэрэв эхний өрсөлдөгчөө ялбал хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюун хүлээж байна. 

Д.Номинзулын оноолт (+78кг)

Өнөөдөр хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхлэх ба олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаас хүлээн авч үзнэ үү.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0