Ховдын Булган сумаас БНХАУ-ын Такешикен тосгон руу 25 мянган төгрөгөөр зорчих боломжтой

"Ховд аймгийн Булган сум - БНХАУ-ын Такешикен тосгон” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ маргаашаас буюу 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэх гэж байна.

Иймд зорчигчид нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн eticket.transdep.mn сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас тасалбараа худалдан авч зорчино уу.

Үйлчилгээний цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 

Цагийн хуваарь: 09:00 цагаас /Ховд аймгийн цагаар/

Тариф: Том хүн 25,000 төгрөг-50 юань,

  • хүүхэд 12,000 төгрөг-25 юань болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.