?LIVE: Э.Болормаа: "Мөнгөлөг шагшуурга" наадамд "Play time" арга хэмжээнээс олон хүн ирлээ
“Мөнгөлөг шагшуурга-2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байна. Аялал жуулчлалын анхны наадмын онцлог, зохион байгуулалтын талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас тодрууллаа.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа:
-“Мөнгөлөг шагшуурга" арга хэмжээ ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлогтой.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гадаад болон дотоодын зочдод маш тодорхой мэдээллүүдийг өгч, тогтмол байлгах ёстой. Ийм учраас жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулна гэх тов гарсан.
Урьд урьдны жилүүдийн наадамд дунджаар 13-15 мянган жуулчин ирдэг байсан бол өчигдрийн /2023.01.21/ байдлаар 20 мянга гаруй жуулчин ирсэн гэх тооцоо гарсан. Мөн Мобикомын хамт олноос "Play time" арга хэмжээнээс олон хүн ирсэнийг надад дуулгасан. Гар утасны сүлжээний мэдээлэлд суурилан энэ тооцоог гаргасан гэдгийг мөн хэлье.
Байгаль орчинд ээлтэй зохион байгуулах зорилгоор мөсөн дээр нэг ч машин гаргаагүй мөн био бие засах газруудыг байршуулж өгсөн. Үүнээс гадна монгол үндэсний тусгаар тогтнолын баталгаа болох өв соёлоо сурталчлан харуулж байна. Ирсэн жуулчдадаа зориулан урлаг, соёлын үзүүлбэрүүдийг гэр тус бүрд үзүүлж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.