?LIVE: “Мөнгөлөг шагшуурга 2023” Олон угсаатны соёлын үзүүлбэрээс
“Мөнгөлөг шагшуурга-2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байна.
Ховд аймаг бол захчин, халх, өөлд, торгууд үндэстний өлгий нутаг юм. Тухайлбал, захчин зургаа, халх хоёр, өөлд нэг, торгууд нэг сумтай.
Монголын аялал жуулчлалын холбооны судалгаагаар Ховд аймаг нь хэвтээ чиглэлийн авто замаар холбогдсон учир жилийн дөрвөн улирал хүн зоны хөдөлгөөн үл тасардаг газар болж хувираад байгаа юм.
“Мөнгөлөг шагшуурга-2023” наадамд зочлон очсон иргэдэд угсаатны соёлын онцлогоо урлагаар дамжуулан, толилуулж буй авьяастнуудын үзүүлбэрийг шууд дамжуулан хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.