МЗЭ: Яруу найрагч Ц.Хулан нотлогдоогүй хэргийн хохирогч төдийгүй улс төрийн тэмцлийн золиос болж байх вий

Тагнуулын хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Тагнуулын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал П.Одонбаатарт Монголын Зохиолчдын эвлэлээс шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, "Удамд яруу найрагчийг сүр дуулиантайгаар баривчлан, гэмт хэрэг хийсэн эсэх нь шүүхээр нотлогдоогүй байхад хувь хүний нэр хүндэд халдсан, буруутгагдсан мэдээллийг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тарааж, ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон гэжээ.

Мөн яруу найрагч Ц.Хулан нотлогдоогүй хэргийн хохирогч төдийгүй улс төрийн тэмцлийн золиос болж байх вий гэсэн хардлага төрж байгаа тул МЗЭ-ийн гишүүний холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлэхийг хүсжээ.

323412047 1264524581085955 1416976972656138994 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.