Х.Баттулга: Хөгжлийн банкны сонсголд очих боломжгүй
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны Хянан шалгах хороонд бичгээр өргөдөл өгчээ. Өчигдөр "Шинэ Яармаг" ХХК-тай холбоотой зээлийн асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга гэрчээр дуудагдсан боловч ирээгүй. Мөн өнөөдөр "Пирамид орд" ХХК-ийн зээлийн асуудлаар гэрчээр дуудагдаад байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны Хянан шалгах хороонд бичгээр өргөдөл өгчээ. Өргөдөлдөө "Гэрчээр дуудан оролцуулах мэдэгдэл хүлээн авсан. Миний бие дараах үндэслэлээр оролцох боломжгүй.
Нэгдүгээрт, АН-ын дотоод сонгуультай холбоо үйл ажиллагаа эхлэн өрнөж байгаа тул намын дүрмийн дагуу сонгуулийн ажиллагаанд Намын даргын хувьд зайлшгүй хяналт тавих ёстой байдаг. Энэ явц 2023 оны 1 сарын 18-наас 20-ны өдрүүдэд болж байгаа тул давхцаж байна.
Хоёрдугаарт, Миний бие "Пирамид Орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болохгүйн үүднээс энэ хэрэгтэй холбоотой асуудлаар мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан байгаа тул холбогдох асуудлаар биечлэн оролцож мэдүүлэг өгөх боломжгүй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.