Жүдо бөхийн оны шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна /эмэгтэй/
Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ 2022 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочдыг жүдо сонирхогчдын санал асуулгаар тодруулна.
2022 оны шилдэгт эрэгтэй, эмэгтэй тус бүр таван бөхийг санал болгож байгаа ба санал хураалтыг энэ сарын 31-ныг хүртэл awards.ijf.org цахим хаягаар явуулах юм. Харин санал хураалтын дүнг хоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдах Парисын их дуулга тэмцээний үеэр нийтэд зарлах талаар олон улсын жүдо бөхийн холбоноос мэдээллээ. Шилдэг эрэгтэй тамирчинд МУГТ Ц.Цогтбаатар нэр дэвшиж байгаа ба уг мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Ингээд шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид болон тэдний 2022 онд үзүүлсэн амжилтуудыг танилцуулж байна.
Эмэгтэй: /2022 онд үзүүлсэн амжилтууд/
- Японы Абе Ута /-52кг/: ДАШТ-ий алт, Токио их дуулгын алт, Загребийн гран при алтан медаль.
- Францийн Роман Дико /+78кг/: ДАШТ-ий алт, Мастерс алт, Тел Авивын их дуулга алт, Европын аварга шалгаруулах тэмцээний алт, Парисын их дуулгын мөнгө, Обервартын Европын нээлттэй тэмцээний хүрэл медаль
- Бразилын Рафаела Силва /-57кг/: ДАШТ-ий алт, Унгарын их дуулгын мөнгө, ПанАмерикийн хүрэл, Тбилисийн их дуулгын хүрэл, Португалийн гран при тэмцээний алтан медаль
- Хорватын Барбара Матич /-70кг/: ДАШТ-ий алт, Парис, Унгарын их дуулгын хүрэл, Загребийн гран при тэмцээний хүрэл медаль
- Бразилын Мэйра Агуиар /-78кг/: ДАШТ-ий алт, Мастерсийн хүрэл, ПанАмерикийн алт, Тбилисийн их дуулгын мөнгө, Унгарын их дуулга тэмцээний хүрэл, Загребийн гран при тэмцээний хүрэл медаль
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.