СУМО ТОЙМ: Хацү башёгийн тав дахь өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Таван өдрийн дараах байдлаар Аби, Аойяама, Котошохо нарын гурван бөх унаагүйгээр башёг тэргүүлж байна. Башёг тэргүүлж байсан Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдаж буй Дайейшод ялагдан унаагүй тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа. Гэхдээ башё дөнгөж эхэлж байгааг мартаж болохгүй.
Монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Дээд зиндаа:
Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн 4:1
Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:2
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:2
Чиёошома Г.Мөнхсайхан 0:5
Азүмарюү С.Тодбилэг 4:1
Миторюү Б.Төрболд 2:3
Жүрёо зиндаа:
Хокүсэйхо Э.Даваанинж 3:2
Оошёоүма П.Дэлгэрбаяр 3:2
Дайшохо Ч.Шижирбаяр 3:2
Макүшита зиндаа:
Тамашохо Э.Энхманлай 2:1
Дэванорюү Т.Тэмүүлэн 1:2
Хокүтомарү Н.Чинзориг 2:1
Араүма Б.Төртогтох 2:0
Хокүтэнкай Г.Сүхбат 2:1
Саданохикари Д.Наранцогт 1:1
Санданмэ зиндаа:
Токисома Б.Анхбаяр 1:1
Котокэнрюү Г.Билгүүн 3:0
Жонокүчи зиндаа:
Казэноүми Ц.Билгүүн 2:1
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.