Гадаадын иргэнийг орон байраар хангавал 48 цагийн дотор бүртгүүлнэ
Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухайн иргэнийг бүртгүүлэхийг ГИХГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, энэ тухай Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заадаг байна.
Иймд гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, байгууллагууд:
- Eimmigration.mn сайт
- E-immigration гар утасны аппликэйшн
- E-Mongolia системийг ашиглан 48 цагийн дотор тухайн гадаадын иргэнийг цахимаар бүртгүүлэх зохицуулалттай аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.