? LIVE: Сумо бөхийн Хацү башё /тав дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Дөрвөн өдрийн дараах байдлаар Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн нарын таван бөх дөрвөн даваатайгаар башёг тэргүүлж байна. Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

 

Өнөөдөр башёг тэргүүлж буй Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 1-ээс барилдаж буй Дайейшотой учраа таарсан байна. Дайешогийн хувьд гурван даваа, нэг унаатай явж байгаа ба Озеки Такакейшод өвдөг шороодоод байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Озеки Такакейшотой учраа таарсан байна.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.