Жүдо бөхийн оны шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна /эрэгтэй/

Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ 2022 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочдыг жүдо сонирхогчдын санал асуулгаар тодруулна. 

flag of mongolia 4k silk texture asia mongolian flag 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 

2022 оны шилдэгт эрэгтэй, эмэгтэй тус бүр таван бөхийг санал болгож байгаа ба санал хураалтыг энэ сарын 31-ныг хүртэл awards.ijf.org цахим хаягаар явуулах юм. Харин санал хураалтын дүнг хоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдах Парисын их дуулга тэмцээний үеэр нийтэд зарлах талаар олон улсын жүдо бөхийн холбоноос мэдээллээ. Ингээд шилдэг нэр дэвшигчдийг танилцуулж байна. 

Эрэгтэй: /2022 онд үзүүлсэн амжилтууд/ 

  • МУГТ Ц.Цогтбаатар /73кг/: ДАШТ-ий алт, Улаанбаатарын их дуулга тэмцээний мөнгө, Парсиын их дуулга тэмцээний хүрэл медаль. 

МУГТ Ц.Цогтбаатар
МУГТ Ц.Цогтбаатар

  • Гүржийн Тато Григалашвили /81кг/: ДАШТ-ий алт, Мастерс алт, Тбилис, Парисын их дуулга мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний алт, Загребийн гран при тэмцээний хүрэл медаль

Тато Григалашвили /Гүрж/
Тато Григалашвили /Гүрж/

  • Кубын Энди Гранда /+100кг/: ДАШТ-ий алт, ПанАмерикийн алт, Анталягийн их дуулга хүрэл, Обервартын европын нээлттэй тэмцээний хүрэл медаль

Энди Гранда /Куба/
Энди Гранда /Куба/

  • Узбекистаны Давлат Бобонов /-90кг/: ДАШТ-ий алт, Улаанбаатарын их дуулгын мөнгө, Парисын их дуулгын хүрэл, Исламын орнуудын армийн наадмын хүрэл медаль

Давлат Бобонов /Узбекистан/
Давлат Бобонов /Узбекистан/

  • Японы Абе Хифүми /-66кг/: ДАШТ-ий алт, Унгарын их дуулга тэмцээний алтан медаль

Абе Хифүми /Япон/
Абе Хифүми /Япон/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.