С.Батдөл: Надад үүсгэсэн хэргийг цагдан хорих шаардлагагүй, хөнгөн хэрэг гэж би ойлгосон

Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тэрбээр шүүх хурал дээр дараах тайлбарыг өгчээ. 

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл: 

-Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг залхааж ялладаг процесс Монголд үүссэн байна. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчноор маш их сэвэлтийг зохион байгуулалттайгаар хийж, шүүх рүү хүртэл зохион байгуулалттайгаар дайрч байна.

Миний бие эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ хотод амьдардаг. Ээж, аав маань хөдөө амьдардаг. Төмөр замд 14 жил ажиллачихсан хүнд оргон зайлах асуудал байхгүй. 

Хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл би өөрөө хүсэлтээ өгнө. Би залуу хүн, цаашид ч энэ асуудлыг шийдэх хүртэл явна.

Миний том охин 13 настай, бага нь гурван настай. Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ хатгаа, ханиадтай яваа. Том охин маань сүүлийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Шилжилтийн насандаа яваа охиныхоо сэтгэлзүйн байдалд маш их санаа зовж байгаа. Ангийн хамт олон, янз бүрийн групп чатаас миний охиныг хасчихсан байна билээ. Тэгэхээр ийм байдалтай хүүхдүүдээ үлдээгээд явна гэхээр би маш их санаа зовж байна. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.