Хацү башёд 20 монгол бөх зодоглоно

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны анхны башё гурав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

Энэ удаагийн башёгийн онцлог нь ёкозүна цолтой нэг бөх /Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ/, озеки цолтой нэг бөх /Такакейшо/ барилдана. Харин Жонокүчи зиндаанд Ошиогава дэвжээний Казэноүми Ц.Билгүүн анхны башёдоо зодоглох болсноор таван зиндаанд манай 20 бөх барилдахаар боллоо. Хошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ, Кирибаяма Б.Лхагвасүрэн комүсүби цолтойгоор хүч үзнэ. 

Дээд зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн
Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн
Тамаваши Б.Мөнх-Оргил
Ичиножо А.Ичинноров
Чиёошома Г.Мөнхсайхан
Азүмарюү С.Тодбилэг
Миторюү Б.Төрболд

Жүрёо зиндаа:

Хокүсэйхо Э.Даваанинж
Оошёоүма П.Дэлгэрбаяр
Дайшохо Ч.Шижирбаяр

Макүшита зиндаа:

Тамашохо Э.Энхманлай
Дэванорюү Т.Тэмүүлэн
Хокүтомарү Н.Чинзориг
Араүма Б.Төртогтох
Хокүтэнкай Г.Сүхбат 
Саданохикари Д.Наранцогт

Санданмэ зиндаа:

Токисома Б.Анхбаяр
Котокэнрюү Г.Билгүүн 

Жонокүчи зиндаа:

Казэноүми Ц.Билгүүн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.