СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-12-30

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны онцлох 9 ажлыг танилцуулж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны онцлох 9 ажлыг танилцуулж байна

1. Эрдэнэс Тавантолгой ХК 2022 онд 9.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 11.2 сая тонн олборлов.

2. 2022 онд 52.6 сая м3 хөрс хуулж  108%,  58.9 м3 сая уулын цулын ажил хийж гүйцэтгэн 107% -иар тус тус төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. 

3. Засгийн газрын тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлэн

4. Засгийн газраас үүрэг болгосон 500 сая ам.доллар төвлөрүүлэх ажлын хүрээнд  588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулав.

5. Нүүрс олборлохоос экспортлох бүх үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгон байгууллагын албан ёсны  цахим хуудас /5. www.ett.mn/-т байршуулж,

6. Уурхайгаас ачих нүүрсний хоногийн дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоож, 12 сарын 21-ны өдөр

7. Тавантолгойн уурхайг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээг хангах зорилгоор Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажлыг 2022 оны 4 сараас эхлүүллээ.  

8. АНУ-ын итгэмжлэлтэй QFS Management “System” болон Их Британи, Умард Ирландын  Нэгдсэн  Вант  Улсын  LMS Certifications Limited-ийн  баталгаажуулалтаар Нийцлийн менежментийн тогтолцоо, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Мөн нэгдсэн менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж, Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчны менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны стандартуудын гэрчилгээг гардав. 

9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг чандлан мөрдөж уурхайн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын 17 журам, 6 заавар хэрэгжүүлэн ажиллалаа. 

Улиран одож буй 2022 оноо ололт амжилтаар дүүрэн үдэж, айлчлан ирж буй 2023 онтойгоо учран золгож буй та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.186

9

Н.Одонбаатар
1 жилийн өмнө
192.82.90.1

1072 хувьцайг танаад эргүүлж зарий авхуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.