“Тавантолгой” ХК 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлжээ
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж, нүүрс олборлосон нь шалгалтаар тогтоогдож, 72.127 мянган тонн нүүрсийг биетээр буцаан өгсөн байдаг. Энэ тухай “Тавантолгой” ХК-д онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг өөрийн цахим хуудснаа ийнхүү мэдээлжээ.
“Тавантолгой” ХК-д онцгой Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг:
-2015 акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцсон буюу Тавантолгой ХК нь Эрдэнэс Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.68 тонн нүүрснээс 2017, 2021, 2022 онуудад 70.127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс
- 126,522.85 тонн коксжих
- 201,795.68 тонн эрчим хүчний
- 11.744.45 тн сааж нүүрс байна.
Харин өнөөдөр /2022.12.27/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу 13.9 сая ам.доллар “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.
Ингэснээр Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлээс мөргөцөг олборлосон гэх асуудал эцэслэгдлээ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.