Таван жилийн өмнө “Алтан овоо”-ноос хулгайлагдсан түүх соёлын дурсгалт тогоог олжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алтан овоо”-ны зүүн энгэрт байсан түүх соёлын дурсгалт тогоо 2017 оны 12 дугаар сард хулгайд алдагджээ.

Тус хэргийг Улаанбаатар хот, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймгийн харьяат 1954-1991 онд төрсөн эрэгтэй Ө, Т, Г, Г, Г нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн нь тогтоогдсон байна.

Тухайн хэрэг үйлдсэн этгээдүүдийг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ЭЦА-ны чиглэлийн хэлтэстэй хамтран илрүүлэн хулгайд алдагдсан тогоог олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.