10 тэрбум төгрөгийн шагналын сантай ДАШТ

Professional Darts Corporation байгууллагаас зохион байгуулдаг 30 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

flag of mongolia 4k silk texture asia mongolian flag 01 01 01 01 01 01 01 011 

Энэ сарын 15-ны өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж буй 30 дахь удаагийн дарстын ДАШТ-д дэлхийн шилдэг тамирчид өрсөлдөж байна. Өмнөх жилийн аварга Шотландын Петр Врайтаас гадна дэлхийн чансааг тэргүүлэгч Уэлсийн Гервин Прайс, ДАШТ-д гурвантаа түрүүлсэн Нидерландын Майкл Ван Гервен нар үзэгчдийн анхаарлын төвд байна. Мөн түүнчлэн дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Английн Майкл Смит ДАШТ-д өмнө нь хоёр ч удаа үзүүрлээд байгаа бол энэ удаа түрүүлэх зорилго тавин өрсөлдөж байгаа нь дамжиггүй. 

Одоогийн байдлаар хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба чансааг тэргүүлэгчид бүгд эхний хожлуудаа аваад байна. 

Дартсын ДАШТ-ий шагналын сан хэзээнээсээ маш өндөрт тооцогддог ба нийт шагналын сан нь 2.5 сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр 10 гаруй тэрбум төгрөг юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.