СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 81 хүний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор дараах мэдээллийг өгөв.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

-Нүүрсний хулгайн хэрэг дээр 53 хүн яллагдагчаар татагдан, 17 хэрэг шалгагдаж байна. 22 хэрэг хэрэг бүртгэлээр шалгагдаж байна. Эдгээр хүмүүс дотор УИХ-ын нэр бүхий гишүүд бий. 87 хэргийн 6 нь байгууллага, 81 нь хувь хүн буюу албан тушаалтан.

Харин . Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явагдсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Одоо прокурор хянаж байна.

. Хэрэв оргосон эсэх нь тогтоогдвол дараагийн асуудал яригдана. Мөн цагдан хорих, хилийн хориг тогтоох арга хэмжээ авна гэж мөрдөгч үзвэл прокурорт санал ирүүлдэг. Прокурор шүүхэд санал хүргүүлдэг. Шүүх шийддэг.

БНХАУ-аас ямар ч нэрс ирээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эрхзүйн нэг туслалцаа хүссэн. Хүсэлтийн хариу ирээгүй байна. 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр гаргасан хүсэлт сая ирсэн. Нүүрстэй холбоотой хэрэгтэй, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу байсан. Их хурлын тухай хуулийн 9.8-д Зайлшгүй саатуулах, цагдан хорих үзлэг мөрдлөг хийх шаардлага үүссэн үед УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсдэг. Гэхдээ холбогдох байгууллагын саналыг үндэслэдэг. Одоогоор ийм асуудал үүсээгүй байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.58.138.45

Gol hulgaich jenko zi 2 baigaa 2008 onoos nuurs tz deer e z ezen suusan hubiin umch met uursdiin humuus hyadaduudtai hamsan buh hulgai hiigdsen tz 12 gatsaaj yaduural d hurgesen hun jagsaalaa jenko mafia esreg chigluul

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.