СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 УЕП: Нүүрсний хэрэгт холбогдсон 76 хүнээс 22-ыг нь хилээр гарахыг хориглосон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ.

Сонсголд Улсын ерөнхий прокурор дараах мэдээллийг хийлээ. 

Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн чиглэлээр 21 хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ба мөрдөн байцаалтын 17 хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж буй 76 хүний 73-т хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Үүнийг төрлөөр нь авч үзвэл:

-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10,

-Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22,

-Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38,

-Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 яллагдагч тус тус байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байна хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.26.129

Шалгаж байгаа , хэдэн жилийн дараа шийдэх вэ?

Зочин
1 жилийн өмнө
79.142.76.227

Huuliar heregt shalgagdaj bgaa humuusiin nersiig zarlah ni sorog ur dagawar awchirch ulmaar heregten orgon zailah ul moroo ballah ur dagawar awchirch bna

Зочин
1 жилийн өмнө
79.142.76.227

10 жил дамнан үйлдэгдсэн гэмт хэргийг 10, 20 хоногт шалгаж тогтоох боломжгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.