Э.Амартүвшин дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр нэрлэгджээ

Дуурийн дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Opera Wire” цахим хуудаснаас тодруулсан 2022 оны шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ.

Энэ оны шилдэг дуучдаар Франц, Америк, Итали, Британи,Польш, Монголын дуучид нэрлэгдсэн байна.

“Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар бичихдээ, энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг бөгөөд өдгөө дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг хэмээн тодорхойлжээ. 

c7318688f0625c57a76eb73751eedf09

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.