СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкийг мандуулаад байсан Н.Мандуул магтсан хүүхэн хуримандаа гэгч болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэргүүдтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэдний хамаарал бүхий улстөрчид, зээлийн эргэн төлөлтийг сүүлийн үед мартах шахаж байна. АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт “Нүүрс-ний” гэх хэрэгт холбогдон шалгаж эхэлсэн 17 улстөрчийн нэрийг зарлах үеэр Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэргийг лавласан сэтгүүлчийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 28-наас явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээнд хийгдсэн. Тодруулбал, нийт 94 хүн болон хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Тэдний дунд УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж байгаа болон өмнө нь гишүүн байсан хүмүүс бий. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн, хянагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн.

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны дүнд, гэдэг. Тэгвэл олон жилийн өмнөөс л Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон “Мон лаа” ХХК өнөө болтол зээлээ төлөхгүй “ширэн нүүрлэж” байна. Уг нь Хөгжлийн банкныхан эл хоёр компанийнханд давуу байдал олгож, зээлээ төлөх боломжоор хангачихаад байхад шүү дээ.

Тус банкнаас энэ оны эхээр Боомтын зөвлөлд хандаж “Мон лаа” компанид хилээр ашигт малтмал тээвэрлэхэд нь дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн албан бичиг хүргүүлсэн байна.

Боомтын зөвлөлийнхөн ч хүсэлтийг нь хүлээн авч “Мон лаа” компанийн 70 машиныг Дорноговь аймаг дахь Хангийн боомтоор төмрийн хүдэр зөөх боломж, нөхцлөөр хангаж өгсөн аж. .

. Ингэхдээ хууль зөрчин техник эдийн засгийн үндэслэлээ ч боловсруулаагүй байхад нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд нөлөөлөн гурван сая ам.доллар буюу дээрх хэмжээний төгрөгтэй тэнцэх зээл олгосон билээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлсэн ч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар шийдвэрлэлгүй өнөөг хүрч байгаа.

УИХ-ын гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэн өчигдөр “Меланж” компанийг шалгах ёстой хэмээн мэдэгдэж, чуулганы танхимдаа лоозон өлгөсөн байсныг уншигч, үзэгчид анзаарсан биз. Хариуд нь тус компанийнхан мэдэгдэл гаргаж, залруулга хийхийг шаардсан.

Дорнодын Баянтүмэн сумын нутагт, улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авсан эл компанийг “Алтай констракшн” -ы Х.Бат-Эрдэнэ үүсгэн байгуулсан гэх бөгөөд “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42.6 тэрбум төгрөгийн зээл авсан “Монгол драй милк” ХХК-ийн зээлийн барьцаанд нь “Меланж”-ийн уурхайг тавьсан гэсэн мэдээлэл хэвлэлд бичдэг. Эл “Меланж” гэх компанид давуу байдал олгосон гэмээр, “Мон лаа” -д өгсөнтэй адил утгатай албан бичиг Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын гарын үсэгтэй бичиг Боомтын зөвлөлд хүргүүлсэн юм байна.

Эдгээр үйлдлийг Хөгжлийн банкны удирдлага хууль зөрчин зээлдэгч аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон гэж хардахаас өөр аргагүй. Хэзээ мөнгө орж ирэх нь эргэлзээтэй байхад Хөгжлийн банкны удирдлага илт дэмжлэг үзүүлсэн бичиг явуулсан нь ямар нэг ашиг сонирхол байна гэж харагдаж буй юм. Уг нь бол Хөгжлийн банкныхан зээлдэгчээс мөнгөө, эсвэл мөнгөтэй дүйцэх хөрөнгө л олж авах үндсэн зарчимтай баймаар. Хувийн компанийн бизнесийг дэмжсэн бичгийг байгууллагын буюу Хөгжлийн банкны нэрийг ашиглаж илгээн бусдад давуу байдал олгож байгаа нь яалт ч үгүй хууль зөрчсөн үйлдэл.

Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 18¬нд баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хавсралтад зааснаар тус банкныхан хэн нэгэнд давуу байдал олгохыг хориглосон. Тодруулбал, Хөгжлийн банкны дүрмийн 7.1.1-т “Хууль тогтоомж болон банкны дотоод журамд заасны дагуу өөрийн банкны ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн нь илэрхий байна.

ТУЗ-ИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТОМИЛГОО ХИЙВ ҮҮ

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага ажлаа хуулийн дагуу хийж буй, эсэх, зээлдэгч аж ахуйн нэгжүүд төлбөрөө тогтсон хугацаанд төлж байгаа, үгүйг өнөөдөр хэн ч анзаарахаа болив. Улстөрчдийн хамаарал бүхий, эсвэл олонд цоллуулсан аж ахуйн нэгжүүд нь зээлээ төлж, “ширэн нүүртэй” компанийнхан нь Хөгжлийн банкны удирдлагаар албан бичиг бичүүлж авсан ч төлбөрөө өгөхгүй байна. Эдгээрийг хэн хянаж, шалгах ёстой юм бол. Хяналт суларснаас Хөгжлийн банк маш олон чанаргүй зээл олгосныг өнгөрсөн өвөл, хаврын дуулианы үр дүнд амжилттай төлж байсан нь үр дүнгүй болох юм биш биз.

Яагаад хяналт суларсан гэж үзэж байна вэ гэхээр найз, нөхөд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс Хөгжлийн банканд удирдах албан тушаал хаших болсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байгаа юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”-д нөлөө бүхий албан тушаал хашиж байсан нэгэн. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, өдгөө Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн хүргэн хэмээн Хөгжлийн банкныхан ярих юм билээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажилладаг. Тэдний найз, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга С.Мөрөн гэх эмэгтэйг жирэмсний амралттай байхад нь Хөгжлийн банкны удирдлага нийлээд ажилд нь оруулж, Захиргаа, удирдлагын газрын захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилсон аж. Уг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т “Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг энэ хуулийн 20.1.4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө” гэж хуульчилсан байдаг. Хуулийн эл заалт энэ банкны удирдлагад хамааралгүй болсон юм гэж үү.

Өөрөөр хэлбэл, . УИХ, АТГ зэрэг байгууллага энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол Хөгжлийн банканд дахиад эрсдэл учрахгүй гэсэн баталгаа алга. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны Б.Энхбаяр өнгөрсөн даваа гарагт “Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гар хөл шургалсан, нөлөөлсөн, хэргийг хэрэг биш болгосон гээд тэгээс нь эхлээд бид адаг хүртэл нэгбүрчлэн нээлттэй сонсголоороо ярих боломж гарна” хэмээн өгүүлээд буй.

Адаг хүртэл нь ярих юм чинь Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг ч нээлттэй сонсголоороо ярих нь зөв биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.