? ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБОГДСОН 17 УЛС ТӨРЧ
Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.12.12/ уулзах үеэрээ нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлахаа амласан.
АТГ-ын удирдлагууд Нийслэлийн прокурорын газарт өчигдөр орой /2022.12.12/ хандаж нүүрсний хууль бус бизнестэй холбогдсон 50 гаруй өндөр албан тушаалтны нэрсийг зарлах зөвшөөрлийг хүссэн.
Прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн нэрсийг зарлалаа. Мэдээллийг АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох, Гүйцэтгэх ажлын хэлтсийн нэгдүгээр орлогч Р.Лхагвасүрэн нар хийлээ.
Нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлтэд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар холбогджээ. Үүнд:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
4. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн
5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд
8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9. УИХ-ын гишүүн С.Баттөмөр
10. УИХ-ын гишүүн асан Ц.Сэргэлэн
11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
16. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17. Эрхэт Монгол группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр
АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал:
-Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор нийт 47 объектод нэгжлэг явуулж, 15 хүнийг баривчилж, арван хүнийг цагдан хорьсон. Мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна. Нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг шалгаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576, нүүрс борлуулалтын 633 гэрээ хийсэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.