ШУУРХАЙ: АТГ-аас 50 гаруй албан тушаалтны нэрсийг зарлах зөвшөөрлийг прокуророос хүсжээ

Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2022.12.12/ өнөөдөр уулзсан.

Энэ үеэрээ тэрбээр иргэдэд хандан нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлахаа амласан билээ.

Тэгвэл АТГ-ын удирдлагууд Нийслэлийн прокурорын газарт дөнгөж сая ханджээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын амласанчлан маргааш зарлах нэрс буюу нүүрсний хууль бус бизнестэй холбогдсон 50 гаруй өндөр албан тушаалтны нэрсийг зарлах зөвшөөрлийг хүсэж буй аж.

Тус нэрс дотор Засгийн газрын хоёр сайд байгаа гэх мэдээллийг эх сурвалж хэллээ. Мөн УИХ-ын 5-6 гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.