СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Нямбаатар: Х.Нурлат БНКУ-ын Алтамы хотод тансаг зэрэглэлийн хороолол барьж байгаа хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2022.12.09/ болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сайд нараас асуулт асуув.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Нүүрсний хулгайчдыг жагсагчид зарла гэж байгаа. Би АТГ-ын дэд дарга Г.Азжаргалыг зарим мэдээллийг ил болгож хэлэх болов уу гэж бодож байна. Жишээлбэл, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий компани нь Бүгд найрамдах Казахтсан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан гэх асуудлыг шалгаж байна.

Гэхдээ энэ хүнийг эцсийн байдлаар гэм буруутай гэж зарлаж болохгүй. Яг үүнтэй адил УИХ-ын тэр, тэр гишүүн гэж зарлах нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад зохимжгүй. 

Жагсагчдын шаардаж буй бас нэг асуудал нь УИХ тарах эсэх. Энэ асуудал нь Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуультай. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь таръя гэж санал гаргавал тарж болно. Муу ч бай, сайн ч бай бид чинь төртэй улс. Тэнд нэг муу нүүрсний хулгайч жагсаал зохион байгуулахаар парламент тараад байж болохгүй. Хоёр том гүрний хувьд оршин буй манай улсад парламентийн засаглал өнө мөнхөд оршиж байж зэрэгцэн оршиж чадна гэдэгт би итгэлтэй байдаг хүн гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mongol
1 жилийн өмнө
45.72.62.173

arai2

hitad
1 жилийн өмнө
192.241.91.125

sunu2

oros
1 жилийн өмнө
45.72.90.236

yalna2

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.