СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг цагдан хорьсон уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлсэн талаар бид мэдээлсэн

Харин түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулж урьд шөнө баривчлан цагдан хорьсон талаар сайтууд мэдээлсэн. Харин тэрээр хөдөө байгаа зургаа постолж, "Мөрөөрөө л яваа юмсанж" гэжээ.  

Нүүрсний хулгайчдыг цээрлүүлэхийг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Монгол улсын Ерөнхий сайд жагсагчидтай уулзаж, ажлын хэсэгтэй хэлэлцээрийн ширээн суухаа мэдэгдээд байгаа. Улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Төрийн ордонд өчигдөр орой ажлын хэсгийнхэн хуралдсан.

Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удирдаж байгаа ба Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын арван хүнийг нэг шөнийн дотор баривчлан цагдан хорьжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.58.142.37

Jenko toi oirtson buhenees hulgai hab oir ah duus tuslagch naraaraa damjuulj hulgailj hanadgui lud yuma buzar mongoliig horlon suitgeh yaduural d hurgej ba

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.