?LIVE: Х.Нямбаатар: Яг хэдэн сая тонн нүүрс алга болсон гэдгийг хэн ч мэдэхгүй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар нүүрсний хулгайг илрүүлж, хариуцлага тооцох ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт цагдаа, авлигатай тэмцэх газар, шүүх, прокурор, гаалийн байгууллагын удирдлагууд  багтжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-.

Хэн, хэн гэдэг хүн нүүрсийн хэрэгт шалгагдаж байгаа дээр бас хэлэх зүйл алга. Ажнай Б.Бат-Эрдэнэ гэж ярьдаг. УИХ-ын гишүүн Д.Адъяасүрэнгийн нэр яригддаг. Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй хүн учраас энэ талаар мэдэхгүй байна. Гэм хийгээгүй хүнд би хилсээр ял өгч болохгүй шүү дээ.

Оффтейк гэрээ байгуулсан БНХАУ-ын компаниудаас зөвшөөрөл авч байж улсын нууцаас гаргах болчихлоо. ГХЯ энэ тал дээр ажиллаж байгаа. 

Нүүрс тээвэрт явж байгаа 9000 жолоочийн ажилд нь саад болохгүйгээр шалгаж, тээвэрлэж байгаа автомашины эцсийн эзэмшигчийг тодруулах ажил явагдаж байна. Орон нутгийн мөрдөгчдийг оролцуулж байгаа. 

Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд: 

-

Нүүрсний хулгайн хэргийг аль болох богино хугацаанд шалгаж шийдвэрлэнэ. Өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан учир цаг наргүй ажиллана. 

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт: 

-

Намайг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой, ажлын хэсэгт орж болохгүй гэсэн зүйлийг зарим хүн ярьж байна гэсэн. Би нүүрсний хулгайтай холбоотой ямар ч асуудалд орооцолдоогүй. Хэрэв тийм хардлага байгаа бол би өөрийн хүсэлтээр шалгуулахад бэлэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.