Татваргүй барааны дэлгүүрээс нэг дор 1000 шил архи худалдаж аваад баригджээ

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсээс иргэд, аж ахуйн нэгжийнхэн архи, согтууруулах ундаа их хэмжээгээр авч нийслэл болон бусад аймаг, сумууд руу хүргэж борлуулах болсон.

Үүнд дээрх чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг татваргүй барааны дэлгүүрийн эзэд ч оролцдог нь тодорхой байдаг. а юм.

Харин хууль сахиулах байгууллагынхан хууль журам зөрчиж буй эл үйлдлийг анхааралдаа авч шалгаж эхэлжээ.

Бидний авсан мэдээллээр байна.

Худалдан авсан иргэн А.Амартайван “Сүзүки” загварын тээврийн хэрэгсэлд ачин энэ сарын 2-ны үүрээр нийслэл рүү оруулж ирэх үед нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд саатуулан тухайн архи, вискиг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Гаалийн тухай хуулийг дагалдуулан баталсан Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.10-т “Орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи, дарс, шар айргийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдах”-аар заасан.

Харин .

Гэвч худалдан авагч нь ч, худалдаж буй тал нь ч хууль, журам зөрчсөн учраас цагдаагийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.